Хүнхэр амралт

Жуулчны бааз Амралт сувилал

Хүчин чадал : 0 хүн

Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр"-амралт, зугаалгын цогцолбор газар нь “Говь-Алтайн Швейцар” хэмээн алдаршсан дархан цаазат Хасагт хайрхан уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.

 Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-аад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Хүнхэр зуслангийн рашаан нь байгаль эхийн монгол туургатанд үлдээсэн юугаар ч орлож болшгүй “эм” юм. Энэхүү рашаан нь хар модон ой, өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас дуслан шүүрдэг. Уг рашааны найрлага нь гидрокарбонат кальци, магнитай тул хоол боловсруулах эрхтнийг сувилах чадалтайг тогтоожээ.